Ажлын байр

Манай багт нэгдээрэй

Нээлттэй ажлын байр

Сонирхсон ажлын байраа сонгоод анкетаа онлайнаар илгээнэ үү.

Анкет илгээх
Ресепшн Зочид буудал · Ээлжийн · Тохиролцоно ⌄

Гүйцэтгэх үүрэг

• Зочныг угтан авч, хүн оруулах, гаргах (check-in / check-out)
• Утас, онлайнаар ирсэн захиалга авах, баталгаажуулах
• Төлбөр тооцоо хийх, кассын мөнгө, баримтыг хариуцах
• Өрөөний мини бар, эд хогшил шалгах, ээлж хүлээлцэх
• Зочны хүсэлт, гомдлыг шуурхай шийдвэрлэх

Тавигдах шаардлага

• Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой (зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлээр бол давуу тал)
• Англи хэлээр харилцах чадвартай (бусад гадаад хэл давуу тал)
• Компьютерийн хэрэглээний программ ашиглах чадвартай
• Зочид буудал, үйлчилгээний салбарт ажилласан туршлагатай бол давуу тал
• Цэвэрч нямбай, эелдэг харилцаатай
• 18 нас хүрсэн, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй
• Хариуцлагатай, цагийн баримт сайтай, шударга
• Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, эерэг хандлагатай
• Ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой

Олгох нөхцөл

• Ээлжийн хуваарьтай ажлын цаг
• Ажлын байрны сургалт
• Захиалгын урамшуулал
• Ажилчдын хоол

Энэ ажлын байранд анкет илгээх
Зөөгч Лоунж · Ээлжийн · Тохиролцоно ⌄

Гүйцэтгэх үүрэг

• Зочныг угтаж, ширээнд суулгах, цэс танилцуулах
• Захиалга авч POS системд оруулах, хоол, ундааг хүргэх
• Ширээ засах, цэвэрлэх, үйлчилгээний талбайн эмх цэгцийг хангах
• Тооцоо хийх, зочны санал хүсэлтийг хүлээн авах

Тавигдах шаардлага

• Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
• Зөөгч, үйлчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал
• Англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу тал
• Нямбай, эелдэг, хөдөлмөрч
• 18 нас хүрсэн, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй
• Хариуцлагатай, цагийн баримт сайтай, шударга
• Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, эерэг хандлагатай
• Ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой

Олгох нөхцөл

• Ээлжийн хуваарьтай ажлын цаг
• Ажлын байрны сургалт
• Ажилчдын хоол
• Урамшуулал

Энэ ажлын байранд анкет илгээх
Буудлын үйлчлэгч Зочид буудал · Ээлжийн · Тохиролцоно ⌄

Гүйцэтгэх үүрэг

• Зочин гарсан өрөөг стандартын дагуу цэвэрлэж, дараагийн зочинд бэлтгэх
• Ор засах, даавуу, алчуур солих, ариун цэврийн хэрэгсэл нөхөх
• Нийтийн талбай, коридорын цэвэрлэгээ
• Өрөөнд илэрсэн эвдрэл, дутагдал, олдворыг ресепшинд мэдэгдэх
• Утасны программаар цэвэрлэгээний даалгавраа бүртгэх

Тавигдах шаардлага

• Цэвэрч, нямбай, нүдний ажиглалт сайтай
• Зочид буудалд үйлчлэгчээр ажилласан туршлагатай бол давуу тал
• Ухаалаг утас ашиглах чадвартай
• Ажлын ихэнх цагт хөл дээрээ, идэвхтэй хөдөлгөөнтэй ажиллахад бэлэн
• 18 нас хүрсэн, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй
• Хариуцлагатай, цагийн баримт сайтай, шударга
• Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, эерэг хандлагатай
• Ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой

Олгох нөхцөл

• Ээлжийн хуваарьтай ажлын цаг
• Ажлын хувцас
• Ажилчдын хоол
• Ажлын байрны сургалт

Энэ ажлын байранд анкет илгээх
Ажилчдын хоолны тогооч Гал тогоо · Бүтэн цаг · Тохиролцоно ⌄

Гүйцэтгэх үүрэг

• Ажилчдын өдөр тутмын хоолыг цэсийн дагуу бэлтгэх
• Түүхий эд, бараа материалын хэрэглээ, нөөцийг хянах, захиалах
• Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөх
• Гал тогооны тоног төхөөрөмж, ажлын байрыг цэвэр байлгах

Тавигдах шаардлага

• Тогоочийн мэргэжлийн үнэмлэх, сертификаттай
• Тогоочоор 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай
• Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгтэй
• Эрүүл мэндийн хуудас (эрүүл ахуйн шинжилгээ)-тай
• Хэмнэлттэй, төлөвлөлт сайтай
• 18 нас хүрсэн, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй
• Хариуцлагатай, цагийн баримт сайтай, шударга
• Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, эерэг хандлагатай
• Ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой

Олгох нөхцөл

• Тогтмол ажлын цаг
• Ажлын хувцас
• Ажилчдын хоол

Энэ ажлын байранд анкет илгээх
Гал тогооны угаагч Гал тогоо · Ээлжийн · Тохиролцоно ⌄

Гүйцэтгэх үүрэг

• Аяга таваг, тогоо, гал тогооны хэрэгслийг угааж ариутгах
• Гал тогооны шал, ажлын талбай, хогийн савны цэвэрлэгээ
• Угаалгын бодис, хэрэгслийг зөв, хэмнэлттэй хэрэглэх
• Тогоочид туслах (хүнсний ногоо цэвэрлэх г.м.)

Тавигдах шаардлага

• Цэвэрч, нямбай, хурдан шаламгай
• Эрүүл мэндийн хуудас (эрүүл ахуйн шинжилгээ)-тай
• Гал тогоонд ажилласан туршлагатай бол давуу тал
• 18 нас хүрсэн, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй
• Хариуцлагатай, цагийн баримт сайтай, шударга
• Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, эерэг хандлагатай
• Ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой

Олгох нөхцөл

• Ээлжийн хуваарьтай ажлын цаг
• Ажлын хувцас
• Ажилчдын хоол

Энэ ажлын байранд анкет илгээх

Тэсоро тэгш боломжийг эрхэмлэдэг. Ажил горилогчийг хүйс, нас, шашин шүтлэг, үзэл бодол, үндэс угсаа, гэр бүлийн байдал, хөгжлийн бэрхшээлээр ялгаварлахгүй — зөвхөн ур чадвар, туршлага, хандлагаар нь сонгоно.